Галын аюулгүй байдлын тухай хуулийг хэлэлцэж эхэлнэ
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Галын аюулгүй байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Мэдээллийн алба

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Галын аюулгүй байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Шинэчлэн найруулсан хуулийн төсөлд галын аюулгүй байдлыг хангуулахад Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас гадна энэ чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэн галын аюулаас урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа, хичээл сургалтыг ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад явуулах ажлыг шилжүүлэхээр тусгажээ. Ингэснээр төрийн зарим чиг үүргийг иргэд, төрийн бус байгууллагад шилжүүлэн, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх аж.
Ажлын хэсгийн гишүүдийн хэлснээр, галын дуудлага авангуут замын хөдөлгөөний төвтэй холбогдон, гал гарсан газар руу саадгүй хүрэх ажлыг замын цагдаа нартай хамтран зохицуулахаар хуулийн төсөлд заасан байгаа ажээ. Уг хуулийн төслийн талаар гишүүд ийнхүү мэдээлэл авсны дараа хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ.


















