Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Галын голын гармыг засаж, 2 км сайжруулсан шороон зам тавьжээ

Шинэ зам, гарамтай болсноор Сэргэлэн сумын иргэд төдийгүй түүгээр дайран өнгөрдөг Баяндун, Цагаан-Овоо сумын оршин суугчдын хувьд ч гол гарах асуудал шийдэгдэж буй юм байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Галын голын гармыг засаж, 2 км сайжруулсан шороон зам тавьжээ
Галын голын гармыг засаж, 2 км сайжруулсан шороон зам тавьжээ. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн Сэргэлэн сумынхны хувьд тулгамдаж байсан нэг асуудал нь сумын төвийн урд хэсэг дэх Галын голын гарам байсан аж. Хавар, намрын улиралд голын ус зайрмагтахад түүгээр орж, гарах автомашинууд суух, хаагдах асуудал ихээр гардаг байжээ. Энэ жил сумынхаа орон нутгийн хөгжлийн санд 15 сая төгрөг суулган, нийгмийн түншлэлийн хүрээнд Шинь-шинь ХХК-тай хамтран Галын голын гармыг дөрвөн ширхэг кольца суулган цементен болон шороон хучлагаар хучиж янзалсан байна. Мөн хоёр км урттай сайжруулсан шороон замыг барих, голын урд хэсэгт байх эгц өндөр гүвээг сэтлэн зам гаргажээ. Шинэ зам, гарамтай болсноор Сэргэлэн сумын иргэд төдийгүй түүгээр дайран өнгөрдөг Баяндун, Цагаан-Овоо сумын оршин суугчдын хувьд ч гол гарах асуудал шийдэгдэж буй юм байна.

Хуваалцах