Галын хэрэгт дөрвөн сэжигтэнг саатууллаа
Нарантуул” олон улсын худалдааны төвд гарсан галтай холбогдуулан дөрвөн хүнийг сэжигтнээр саатуулан шалгаж байна.
Мэдээллийн алба

“Нарантуул” олон улсын худалдааны төвд гарсан галтай холбогдуулан дөрвөн хүнийг сэжигтнээр саатуулан шалгаж байна.
Мөн тухайн үед галд өртөн нас барсан нэг хүнийг хэн болохыг олж тогтоосон гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн байцаагч н.Лхагвасүрэн хэлсэн юм.
Хэргийн газрын үзлэг шалгалтыг дараа долоо хоногт дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. Дараа нь түрээслэгч нарт учирсан хохирлын хэмжээг гаргаж эхлэх ажээ.


















