Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Галын хоолой эвхэх төхөөрөмжийг хийлээ

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч ахлах ахлагч Э.Мягмаржаргал, дэд ахлагч Б.Бат-Эрдэнэ нар галын хоолой эвхэх төхөөрөмжийг шинээр санаачлан хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Галын хоолой эвхэх төхөөрөмжийг хийлээ
Галын хоолой эвхэх төхөөрөмжийг хийлээ. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч ахлах ахлагч Э.Мягмаржаргал, дэд ахлагч Б.Бат-Эрдэнэ нар галын хоолой эвхэх төхөөрөмжийг шинээр санаачлан хийлээ.

Төхөөрөмжийг гал унтраах автомашинд байрлуулан гал түймэр унтраах үйл ажиллагаанд ашиглаж байна. Ингэснээр галын хоолойг богино хугацаанд дан болон давхар байдлаар эвхэхэд аврагч, гал сөнөөгч нарын ажлыг хөнгөвчлөх давуу талтай юм. Цаашид харьяа анги, салбаруудад хийж өгөхөөр төлөвлөж байна гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах