Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Галын сургуулилт МҮОНРТ-ийн байранд боллоо

“600”-гийн студид гал гарсан тохиолдолд хэрхэн аврах ажиллагаа явуулж, галыг богино хугацаанд унтрааж болохыг уран бүтээлч, ажилчид, Нийслэлийн онцгой байдлын газрын албан хаагчид хамтран үзүүллээ.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Галын сургуулилт МҮОНРТ-ийн байранд боллоо
Галын сургуулилт МҮОНРТ-ийн байранд боллоо. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ-ийн байранд гал унтраах сургуулилт боллоо. “600”-гийн студид гал гарсан тохиолдолд хэрхэн аврах ажиллагаа явуулж, галыг богино хугацаанд унтрааж болохыг уран бүтээлч, ажилчид, Нийслэлийн онцгой байдлын газрын албан хаагчид хамтран үзүүллээ.

МҮОНРТ-ийн барилгын техникч Г.Мөнхбаяраас тус сургуулилтын талаар тодруулахад “Гал гарсныг мэдсэн уран бүтээлчид телевизтэй хамгийн ойр байрлах Чингэлтэй дүүргийн аврах гал унтраах аравдугаар ангийг 11:00 цагт дуудсан. Тэд дуудлага өгснөөс хойш гурван км орчим замыг, гурван минутын хугацаанд туулж ирлээ. “600”-гийн студид утаанд боогдсон хоёр ажилтныг хамгийн түрүүнд гаргаж, анхны тусламж үзүүлээд дээвэр дээр мөн л утаанд боогдсон хоёр хүнийг аварлаа. Энэ үйлдлээрээ тус албан хаагчид ойролцоох хүмүүст хэрхэн арга хэмжээ авч болдгийг харуулав.

Хуваалцах