Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Галын улмаас 40 орчим насны иргэн амиа алджээ

Баянзүрх дүүргийн VIII хороонд оршин суугч 40 орчим насны иргэн гал түймрийн улмаас амиа алдсан хэрэг өнгөрөгч баасан гарагт гарчээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Галын улмаас 40 орчим насны иргэн амиа алджээ
Галын улмаас 40 орчим насны иргэн амиа алджээ. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн VIII хороонд оршин суугч 40 орчим насны иргэн гал түймрийн улмаас амиа алдсан хэрэг өнгөрөгч баасан гарагт гарчээ. Шуурхай удирдлага, мэдээллийн төвийн 101 дугаарын утсанд тухайн өдрийн 06:12 цагт дуудлага ирснээр дөрвөн минутын дараа гал сөнөөгчид очиж, галыг унтраасан байна. Гал гарах үед гэрт 40-50 насны хоёр хүн байсан талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Эмнэлгийн байгууллагынхан 50 настай Б-д эмнэлгийн тусламж үзүүлж, ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төвд хүргэсэн гэнэ. Одоогоор галын шалтгааныг тогтоогоогүй байна.

Хуваалцах