Галзуу чоно гурван хүнийг хазжээ
Өнгөрсөн бямба гарагт Увс аймгийн Тэс суманд галзуу чоно айлын хашаанд орж, гурван хүнийг хазжээ.
Мэдээллийн алба

Өнгөрсөн бямба гарагт Увс аймгийн Тэс суманд галзуу чоно айлын хашаанд орж, гурван хүнийг хазжээ. Энэхүү дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт 04:00 цагийн үед ирсэн байна. Дуудлагын дагуу аймгийн онцгой байдлын найман албан хаагчид тус сумыг зорьж очиход сумаас гаргасан ажлын хэсгийнхэн галзуу чоныг устгасан аж.
Чононд хазуулсан гурван хүн одоогоор аймгийн эмнэлэгт эмчлүүлж байгаа бол нэг хүний бие нь жаахан хүндэвтэр байгаа гэнэ. Хазуулсан гурван хүнд халдваргүйжүүлэлт хийж, тусгаарлан хэвтүүлсэн байна.


















