Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Галзуу үнэг айлын хүүхэд, нохой руу дайрчээ

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын наймдугаар багийн нутаг дэвсгэрт үнэг галзуурч, айлын нохой болон хүүхэд рүү дайрсан тохиолдол энэ сарын 27-ны өдөр гарчээ. Үүнтэй холбоотойгоор Баруун-Урт сумын Засаг даргын А/174 тоот захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоон ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Галзуу үнэг айлын хүүхэд, нохой руу дайрчээ
Галзуу үнэг айлын хүүхэд, нохой руу дайрчээ. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын наймдугаар багийн нутаг дэвсгэрт үнэг галзуурч, айлын нохой болон хүүхэд рүү дайрсан тохиолдол энэ сарын 27-ны өдөр гарчээ. Үүнтэй холбоотойгоор Баруун-Урт сумын Засаг даргын А/174 тоот захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоон ажиллаж байна.

Дээрх дуудлагын дагуу аймгийн Мал эмнэлгийн газраас ажлын хэсэг гарч ажиллан урьдчилсан байдлаар галзуу өвчин мөнболохыг тогтоожээ. Иймд зэрлэг амьтны шилжилт хөдөлгөөн зан авирт байнгын хяналт тавьж, мал сүргээ байнгын хариулгатай байлгахыг малчдад анхааруулж байна.

Монголын мэдээ сувгийн Сүхбаатар аймаг дахь сэтгүүлч: Т.Одончимэг

Хуваалцах