Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 114 тохиолдол бүртгэгджээ

Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 22 сум, нийслэлийн 4 дүүргээс галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 114 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 8хувиар нэмэгдсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 114 тохиолдол бүртгэгджээ
Галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 114 тохиолдол бүртгэгджээ. Зураг: МҮОНРТ

Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 22 сум, нийслэлийн 4 дүүргээс галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 114 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 8хувиар нэмэгдсэн байна.

Эпидемиологийн 42 дугаар долоо хоногтой харьцуулахад 2 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байна. Энэ долоо хоногт сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

Галзуу өвчний сэжигтэй зэрлэг, мал амьтанд уруулж, ноцуулан, шүлсдүүлсэн хүмүүсийн тохиолдлыг эх уурхайгаар нь авч үзвэлэзэнтэй нохойд (39.4хувь), чононд (18.3хувь), эзэнгүй нохойд (14.4хувь), үнэгэнд (8.7хувь), үхэрт (7.7хувь), мануулд (2.9хувь), мууранд (1.9хувь), тэмээнд (1.0хувь) нь уруулж, ноцуулж вакцин, ийлдэс эмчилгээнд хамрагдсан байна

Хуваалцах