Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Галзуу өвчнөөс 100 хувь урьдчилан сэргийлэх боломжтой

Өчигдөр “Галзуу өвчинтэй тэмцэх Дэлхийн өдөр” тохиосон

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Галзуу өвчнөөс 100 хувь урьдчилан сэргийлэх боломжтой
Галзуу өвчнөөс 100 хувь урьдчилан сэргийлэх боломжтой. Зураг: МҮОНРТ

Өчигдөр “Галзуу өвчинтэй тэмцэх Дэлхийн өдөр” тохиосон. Галзуу өвчний эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ, хяналт, сэргийлэлтийн талаарх үйл ажиллагааг 135 оронд зохион байгуулдаг бөгөөд “Галзуу өвчнөөс 100 хувь урьдчилан сэргийлэх боломжтой” гэдгийг дэлхийн олон арван мянган хүмүүст хүргэдгээрээ энэ арга хэмжээ нь онцлог юм.

ЗӨСҮТ-өөс галзуу өвчинтэй тэмцэх өдрийн хүрээнд сарын аян зарлаж 14 заалт бүхий төлөвлөгөө гаргаж ЭМЯ, НЗАА, НМЭГ, НЭМГ, Телвиз, өдөр тутмын хэвлэлүүд зэрэг албан байгууллагуудтай хамтран төр, захиргааны болон мэргэжлийн байгууллагууд, олон нийт, ард иргэд рүү чиглэсэн олон ажлуудыг зохион байгууллаа.



Мөн "Хаан" банкны санхүүжүүлтээр 20 мянга гаруй зурагт хуудас хэвлүүлэн 21 аймгийн ЭМГ, ЗӨСТ-үүдэд тараахаас гадна ЗӨСҮТ, НЭМГ хамтран “Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”- ийг угтан “Монгол улс дахь галзуу өвчний төлөв байдал, хариу арга хэмжээ, тулгамдаж буй асуудал, цаашдын чиглэл”, “Галзуу өвчний эсрэг дархлаажуулалт, эмчилгээ, оношилгоог сайжруулах нь” сэдвүүдээр Нийслэлийн 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 91 эмч мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулжээ.

Түүнчлэн нийслэлийн Баянзүрх дүүрэгт золбин нохой тоолох, дотоод шимэгчдийг тодорхойлох, энэ сарын 10, 11-ний өдрүүдэд батлагдсан удирдамжийн дагуу тус дүүргийн 1, 5, 9, 13, 17, 21, 25-р хороодын нутагт гүйцэтгэсэн байна.

Хуваалцах