Галзуугаар хүн өвчлөөгүй
Голомт дээр байгаа хүмүүсээс галзуугаар өвчилсөн гэх мэдээлэл ирээгүй. Малчин Б-д энэ өвчний вирусын эсрэг вакцин, эмчилгээг хийсэн. Ямар нэгэн өөрчлөлт гараагүй
Мэдээллийн алба

Увс аймгийн Улаангом сумын VIII багийн малчны хотонд галзуу үнэг үхсэн гэх мэдээллийн дагуу тус аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтнээс тодрууллаа. Тэрбээр “Манай аймагт галзуу өвчний тохиолдол бүртгэгдсэн. Яг одоо өвчний голомт дээр ажиллах ажлын хэсэг хуралдаж байна. Голомт дээр байгаа хүмүүсээс галзуугаар өвчилсөн гэх мэдээлэл ирээгүй. Малчин Б-д энэ өвчний вирусын эсрэг вакцин, эмчилгээг хийсэн. Ямар нэгэн өөрчлөлт гараагүй” гэв.
Дашрамд дурдахад, одоогоор Увс аймгаас гадна Өвөрхангайн Зүүнбаян-Улаан, Арвайхээр, Булган аймгийн Рашаант, Хэнтий аймгийн Жаргалтхаан, Төв аймгийн Баянцогт сумдад мал, амьтны галзуу өвчин бүртгэгдээд байна.



















