Галзуугийн эрсдэлд өртсөн нийт 48 тохиолдол мэдээлэгджээ
Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хэнтий, Хөвсгөл, Завхан аймгийн 18 сум, нийслэлийн 4 дүүргээс
Мэдээллийн алба

Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хэнтий, Хөвсгөл, Завхан аймгийн 18 сум, нийслэлийн 4 дүүргээс галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 48 тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 4 хувиар их байна. Эпидемиологийн 12-р долоо хоногтой харьцуулахад адил үзүүлэлттэй байна. Галзуу өвчний сэжигтэй зэрлэг, мал амьтанд уруулж, ноцуулан, шүлсдүүлсэн хүмүүсийн тохиолдлыг эх уурхайгаар нь авч үзвэл: эзэнтэй нохойд (31.3хувь), чононд(25хувь) үнэгэнд(14.6хувь),эзэнгүй нохойд (14.6хувь), мануулд (6.3хувь), үхэрт(4.2хувь), тэмээнд (2.1хувь) нь уруулсан байна.
Ажиглалтаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат 13 настай, эрэгтэй. 2019 оны 3-р сарын 22-ны 20:00 цагийн орчим хамар, баруун нүдний доод зовхи, зүүн хонгондоо нохойд уруулсан шархтай. 3-р сарын 22-ны 22:00 цагийн орчимд эмнэлэгт үзүүлж шархны анхны цэгцлэлт, ариун боолт хийлгэж, галзуугийн эсрэг вакцинд хамрагдсан. ЗӨСҮТ-ээс 3-р сарын 23-нд галзуугийн эсрэг ийлдэс хүргүүлсэн. Нохойг (эзэнтэй)уяж хяналтад авсан байна.
Мөн Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд галзуу өвчний эрсдэлд өртсөн 2 тохиолдол бүртгэгдсэн байна. 2019 оны 3-р сарын 18-ны шөнө нохойд уруулсан. Эрсдэлд өртсөн тохиолдлууд галзуу өвчний эсрэг вакцин, ийлдэс эмчилгээнд хамрагдсан байна. Нохойг устгаж аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 3-р сарын 22-нд галзуу өвчин болох нь тогтоогдсон. Өвөрхангай аймгийн ЗӨСТ нийт 7 өрх айлын хүн амд сургалт сурталчилгаа хийсэн байна.


















