Галзуугийн сэжигтэй мал амьтанд хазуулсан 136 дуудлага иржээ
оонз өвчин судлалын үндэсний төвөөс “ Дэлхий дахинд галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх өдөр”-т зориулан иргэдийг мэдээллээр хангах, галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэвлэлийн хурлыг зарласан.
Мэдээллийн алба

Зоонз өвчин судлалын үндэсний төвөөс “ Дэлхий дахинд галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх өдөр”-т зориулан иргэдийг мэдээллээр хангах, галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэвлэлийн хурлыг зарласан. Энэ үеэр иргэд өвчний сэжиг бүхий мал, амьтадтай болгоомжтой харьцах, гэрийн тэжээвэр амьтан нохой, муур зэргийг малын эмчид жил бүр үзүүлж хянуулахыг сэрэмжлүүллээ. Манай улсад галзуугийн сэжигтэй мал амьтанд хазуулсан 136 дуудлага сүүлийн 9 сард иржээ. Тодруулбал, 15 аймгийн 58 сум, нийслэл хотын 5 дүүргээс галзуугийн сэжигтэй мал, амьтанд хазуулсан, халдварын эрсдэлд өртсөн гэсэн дуудлага ирсэн байна. Галзуу өвчний гаралт нэмэгдэж байгаа шалтгаан нь иргэд сонор сэрэмжгүй, урьдчилан сэргийлэх мэдээлэл багатай байдгаас үүдэлтэй гэж Мал эмнэлгийн үржлийн газрын дарга Ц.Пүрэвхүү хэллээ.


















