Гамби улсын шинэ ерөнхийлөгч эх орондоо ирлээ
2016 оны 12 дугаар сард Баруун Африкийн Гамби улс өөрийн түүхэндээ анх удаа ардчилсан сонгууль явуулж, улсынхаа шинэ ерөнхийлөгчийг сонгосон юм. Гэсэн хэдий ч тэрээр өөрийн бүрэн эрхийг хэрэгжүүлж
Мэдээллийн алба

2016 оны 12 дугаар сард Баруун Африкийн Гамби улс өөрийн түүхэндээ анх удаа ардчилсан сонгууль явуулж, улсынхаа шинэ ерөнхийлөгчийг сонгосон юм. Гэсэн хэдий ч тэрээр өөрийн бүрэн эрхийг хэрэгжүүлж чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн байна. Учир нь тус улсыг сүүлийн 22 жил удирдсан өмнөх ерөнхийлөгч Яхья Жамме сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, энэ нь олон улсын түвшинд маргаан дагуулаад байсан юм.
Урт удаан хугацааны туршид үргэжилсэн энэхүү маргааны эцэст Яхья Жамме энэ долоо хоногийн эхээр эх орноо орхин гарсан. Харин өчигдөр Гамби улсын шинээр сонгогдоод байгаа ерөнхийлөгч Адама Барроу эх орондоо хүрэлцэн ирлээ. Тэрээр анхны ардчилсан ерөнхийлөгчийн сонгуульд нийт сонгогчдын 45 хувийн саналаа ялалт байгуулан гарч ирсэн юм.


















