Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт томилгоот 526 бие бүрэлдэхүүн, 60 нэгж техник хэрэгсэлтэйгээр оролцов

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт томилгоот 526 бие бүрэлдэхүүн, 60 нэгж техник хэрэгсэлтэйгээр оролцов
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт томилгоот 526 бие бүрэлдэхүүн, 60 нэгж техник хэрэгсэлтэйгээр оролцов. Зураг: МҮОНРТ

“Увс-2026” гамшгийн үеийн бэлэн байдал хариу арга хэмжээний сургалт, дадлага орон нутгийн томилгоот бүрэлдэхүүний “Улбар шар” дохиогоор Онцгой комисс, гамшгаас хамгаалах 16 алба, 12 мэргэжлийн анги, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын томилгоот 526 бие бүрэлдэхүүн, 60 нэгж техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа.

Увс аймаг нь Монгол Улсын баруун хязгаарт орших, уулархаг тогтоцтой, томоохон гол мөрөн, нуур цөөрөм ихтэй бүс нутаг бөгөөд тал хээр, уул нуруу, голын сав газар, нуурын экосистем зэрэг олон төрлийн байгалийн онцлогоос шалтгаалж,  цасан шуурга, үер, усны осол, ой, хээрийн болон обьектын гал түймэр зэрэг гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол зонхилон бүртгэгддэг.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгээр аймаг, орон нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, үүсэж болзошгүй эрсдэлийг үнэлэх, хариу арга хэмжээг бүх шатанд хэрэгжүүлэх, гамшиг, осол тохиолдсон үед даван туулах чадавхыг дээшлүүлж, байгууллагуудын уялдаа холбоо, техник хэрэгслийн бэлэн байдлыг бодитоор үнэлж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын бэлтгэл, бэлэн байдал, бие бүрэлдэхүүний хүн нэг бүрийн үүргэвчний зохион байгуулалт, техник хэрэгслийн ашиглалт, холбоо зарлан мэдээллийн дамжуулах ажиллагаа, харилцан ажиллагааны уялдаа холбоо нь гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үед үүрэг гүйцэтгэхэд чухал  үүрэгтэй бөгөөд байнгын бэлэн байхыг шаарддаг онцлогтой юм.

Хуваалцах