Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гамшгаас хамгаалах ЭМ-ийн улсын албаны Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр эрдэмтдийн төлөөлөлтэй уулзав

Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр өнөөдөр эрдэмтэдийн төлөөлөлтэй уулзлаа.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гамшгаас хамгаалах ЭМ-ийн улсын албаны Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр эрдэмтдийн төлөөлөлтэй уулзав
Гамшгаас хамгаалах ЭМ-ийн улсын албаны Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр эрдэмтдийн төлөөлөлтэй уулзав. Зураг: МҮОНРТ

Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр өнөөдөр эрдэмтдийн төлөөлөлтэй уулзлаа.


Уулзалтад Монголын үндэсний эрдэмтдийн зөвлөлийн дэд тэргүүн Д.Батчулуун, гүйцэтгэх захирал Ш.Түдэвдорж, Анагаахын шинжлэх ухааны академийн гишүүн, академич, АШУ-ны доктор, НЭМҮТ-ийн зөвлөх Л.Сайжаа, Монголын Анагаахын шинжлэх ухааны академийн гишүүн, академич, АШУ-ны, вирус судлаач Ж.Оюунбилэг, АУ-ны доктор Э.Эрдэнэцогт, НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны ХАБ, Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны Шуурхай штабын Эрсдэлийн харилцаа холбоо бүлгийн ахлагч Б.Энхтунгалаг, Шуурхай штабын дэргэдэх Эрдэмтдийн багийн гишүүн, АУШҮИС-ийн Халдварт өвчин судлалын тэнхэмийн эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор Р.Оюунгэрэл, Шуурхай штабын гишүүн, ОБЕГ-ын Орон зай, мэдээлэл технологийн газрын мэргэжилтэн Т.Уламбаатар нар оролцов.


Уулзалтанд оролцогчид иргэний хөдөлгөөний хянах QR бүртгэлжүүлэлтийн технологи, өвөрмөц урьдчилан сэргийлэлт вакцинжуулалт, коронавирусийг агаар, агаар дусал, гадаргуу, хүнсэнд судлах болон хоол хүнсээр дархлаагаа дэмжих зэрэг асуудлаар санал солилцов.

Хуваалцах