Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гамшгаас хамгаалах мэдлэг олгов

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс нийслэлийн Байгаль орчны газартай хамтран ногоон бүс дэх зуслангийн амрагч хүүхдүүдэд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гамшгаас хамгаалах мэдлэг олгов
Гамшгаас хамгаалах мэдлэг олгов. Зураг: МҮОНРТ

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс нийслэлийн Байгаль орчны газартай хамтран ногоон бүс дэх зуслангийн амрагч хүүхдүүдэд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хараацай” зусланд амарч байгаа 40 сурагч хамрагдсан байна.

Сургалтыг онол болон дадлага хэлбэрээр явуулж, гамшгийн үед хэрхэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, үер болон ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, үүсэх шалтгаан, гамшигт өртсөн тохиолдолд авах арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах