Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнд сургалт зохион байгуулав

Нийслэлийн Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнд мэргэжлийн ангийн чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор сургалт зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнд сургалт зохион байгуулав
Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнд сургалт зохион байгуулав. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнд мэргэжлийн ангийн чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор сургалт зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хуулийн нэмэлт өөрчлөлт холбогдох зохицуулалт, Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах арга зүй, Гамшгаас хамгаалах Мэргэжлийн ангийн дүрэм, Гамшгаас хамгаалах менежментийн тогтолцоо, Гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, Гамшгаас хамгаалах эрсдлийн үнэлгээ хийх журам зэрэг сэдвээр мэдээлэл олгосон.

Сургалтыг зохион байгуулж гамшгаас хамгаалах чиглэлээр мэдээлэл олгож, мэргэжил арга зүйгээр хангаснаар нийслэлийн хэмжээнд гамшгийн нөхцөл байдлын үед ажиллах мэргэжлийн байгууллагуудын уялдааг хангах, эрх зүйн зохицуулалтыг таниулах ач холбогдолтой юм. Сургалтанд нийслэлийн Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн 115 албан хаагч хамрагдлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах