Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Гамшгаас хамгаалах орон нутгийн бие бүрэлдэхүүний ур чадварыг дээшлүүллээ

Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг Хэнтий аймгийн Бор-Өндөр, Баянмөнх, Дархан сумдад үргэлжиллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гамшгаас хамгаалах орон нутгийн бие бүрэлдэхүүний ур чадварыг дээшлүүллээ
Гамшгаас хамгаалах орон нутгийн бие бүрэлдэхүүний ур чадварыг дээшлүүллээ. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг Хэнтий аймгийн Бор-Өндөр, Баянмөнх, Дархан сумдад үргэлжиллээ.

Мэргэжлийн ангийн дүрэм шинэчлэгдсэнтэй холбогдуулан гамшгаас хамгаалах орон нутгийн бие бүрэлдэхүүний мэдлэг ур чадвар, бэлтгэл бэлэн байдлыг нэмэгдүүлэх, удирдах бүрэлдэхүүний гамшгийн үед шийдвэр гаргах чадавхыг дээшлүүлсэн юм.

Мөн өгөгдсөн цагийн байдалд бодитоор хэрхэн ажиллах дадлага хийлгэж, харилцан туршлага дадлага солилцон, мэргэжил аргазүйн, зөвлөгөө өгч ажиллалаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах