Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Бүгд Найрамдах Киргиз Улсад энэ сарын 20-23-ны өдрүүдэд албан айлчлал хийж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
Гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов. Зураг: МҮОНРТ

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Бүгд Найрамдах Киргиз Улсад энэ сарын 20-23-ны өдрүүдэд албан айлчлал хийж байна.

Онцгой байдлын ерөнхий газар, тус улсын Онцгой байдлын яам хоорондын хамтын ажиллагаа нь 2016 онд “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үэсэг зурснаар эхэлж, өдгөө жилээс жилд өргөжин хөгжсөөр байна.

Айлчлалын хүрээнд хошууч генерал Г.Ариунбуян тус улсын Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд, хошууч генерал Бообек Эргешевич Ажикеевтэй уулзалт хийж, хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцлоо.

Талууд өндөр уулын нөхцөлд аврах ажиллагааны хамтарсан дадлага сургуулилалт зохион байгуулах, туршлага солилцох, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэхээр тохиролцсон юм.

Мөн айлчлалын үеэр Онцгой байдлын яамны Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төв болон Гал түймэр унтраах, аврах ангийн үйл ажиллагаа, багаж хэрэгсэлтэй танилцлаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах