Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн танхимыг байгуулав

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар нь “Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Сэлэнгэ Нэгдсэн Хөтөлбөр”-тэй хамтран гамшгаас хамгаалах сургалт арга зүйн танхимыг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн танхимыг байгуулав
Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн танхимыг байгуулав. Зураг: МҮОНРТ

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар нь “Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Сэлэнгэ Нэгдсэн Хөтөлбөр”-тэй хамтран гамшгаас хамгаалах сургалт арга зүйн танхимыг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.

Сургалтын танхим нь цэцэрлэгийн болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад өөрийгөө болон бусдыг хамгаалах чадвар эзэмшүүлэх “Аврагч мазаалай”, өрхийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг ойлголтыг иргэдэд түгээх “Аюулгүй өрх”, галын аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох “Галын аюулгүй байдал”-ын сургалтын танхимуудтай.

Эдгээр сургалтын танхимуудаар дамжуулан аймгийн оюутан, сурагч, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, алба хаагчдад болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалт дадлагуудыг тогтмол зохион байгуулах боломж бүрдлээ гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах