Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гамшгаас хамгаалах сургалт болно

Нийслэлийн нутаг дэвсгэрт “Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем байгуулах” төслийн хүрээнд 60 дохиоллын төхөөрөмжийг суурилуулахаас өнөөдрийн байдлаар 40 цэгт суурилуулаад байгаа ажээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гамшгаас хамгаалах сургалт болно
Гамшгаас хамгаалах сургалт болно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын Гамшгаас хамгаалах дадлага, сургалт зохион байгуулах захирамж гаргасан.

Уг захирамжийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газраас Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах төр захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагуудад Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолын “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам” “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-аар 2014 оны гуравдугаар сарын 27-ны өдөр буюу пүрэв гарагийн 16:00 цагт мэдээллийн дадлага, сургалтыг зохион байгуулахаар болжээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт “Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем байгуулах” төслийн хүрээнд 60 дохиоллын төхөөрөмжийг суурилуулахаас өнөөдрийн байдлаар 40 цэгт суурилуулаад байгаа ажээ.

Хуваалцах