Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гамшгаас хамгаалах сургалтын барилгыг нураана

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн иргэдийн гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн барилгыг шинээр барихаар болсон.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гамшгаас хамгаалах сургалтын барилгыг нураана
Гамшгаас хамгаалах сургалтын барилгыг нураана. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн иргэдийн гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн барилгыг шинээр барихаар болсон. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга улсын Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж нийслэлийн Онцгой байдлын газрын балансад бүртгэлтэй хавсралтад заасан нийт 108.222.240 төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилга, байгууламжийг актлаж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа.

Актлагдаж данс бүртгэлээс хасагдаж буй хөрөнгийг батлагдсан төсөвтөө багтаан буулгахыг нийслэлийн Онцгой байдлын газар, хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлэн худалдаж, худалдсанаас орох орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх, газрын эзэмшил болон ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгажээ.

Хуваалцах