Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх сургалтад хамрагдлаа
Тус сургалтад НМХГ-ын 500 гаруй улсын байцаагч ээлж ээлжээр хамрагдах юм.
Мэдээллийн алба

НМХГ-ын гамшгаас хамгаалах урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан НОБГ-тай хамтран “Обьектийн гал түймэр”, “Газар хөдлөлт”, “Гал унтраах багаж хэрэгсэл” сэдвээр сургалт зохион байгуулж байна. Тус сургалтад НМХГ-ын 500 гаруй улсын байцаагч ээлж ээлжээр хамрагдах юм.
Сургалтын зорилго нь болзошгүй гал түймэр болон газар хөдлөлтийн үед урьдчилан сэргийлэх арга барилд суралцах, гал унтраагуурыг ашиглах мэдлэг, чадвар, дадал олгох, өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдлээс хамгаалах мэдлэг олгох зэрэгт чиглэгдэж байгаа ажээ.


















