Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гамшгийн аюулын тухай дадлага, сургууль өнөөдөр болно

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг өнөөдөр 16:00 цагт улсын хэмжээнд зохион байгуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гамшгийн аюулын тухай дадлага, сургууль өнөөдөр болно
Гамшгийн аюулын тухай дадлага, сургууль өнөөдөр болно. Зураг: МҮОНРТ

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг өнөөдөр 16:00 цагт улсын хэмжээнд зохион байгуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ нь газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах зорилготой юм. Дадлага сургуулийг нийслэлийн зургаан дүүрэгт шинээр суурилуулсан орчин үеийн зарлан мэдээлэх дуут дохиоллын цамхгаар дамжуулан хийх юм байна.

Хуваалцах