Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр сургалт зохион байгуулагдаж байна

Онцгой байдлын Ерөнхий газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар хамтран орон нутгийн хэмжээнд Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр сургалт зохион байгуулагдаж байна
Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр сургалт зохион байгуулагдаж байна. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын Ерөнхий газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар хамтран орон нутгийн хэмжээнд Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, энэ талаар харилцан туршлага солилцох, гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулах арга зүйг гамшгаас хамгаалах албадад таниулан сурталчилах зорилгоор аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд Архангай, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Орхон зэрэг 9 аймгийн мэргэжлийн төлөөлөл оролцсон сургалт зохион байгуулж байна.

Энэ удаагийн сургалтыг нээж Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын ажилтан Ана КристинаТорлоунд нар үг хэллээ.

Сургалтын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ, Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох”, Эрсдэлийн үнэлгээний дүн шинжилгээ хийх зэрэг сэдвүүдээр ярилцаж байна.

Тус сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар санхүүжүүлж байгаа юм гэж Орхон аймгийн Мэдээллийн төвөөс мэдээллээ.

Хуваалцах