Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг байгууллаа

Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит бус хуралдаан цахимаар болж, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг байгуулан, ажиллах журмыг баталлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг байгууллаа
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг байгууллаа. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит бус хуралдаан цахимаар болж, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг байгуулан, ажиллах журмыг баталлаа.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд, орон нутгийн зөвлөлийг тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тэргүүлнэ гэж заасны дагуу зөвлөлийн гишүүд ийн ажиллах журмыг шинэчилсэн юм.

Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл нь гамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, зөвлөмж гаргах чиг үүрэгтэй ажиллана гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах