Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэн миний оролцоо” уралдааны шилдгүүд тодорлоо

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас “Каритас Монгол” ТББ-тай хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэн миний оролцоо” сэдэвт зохион бичлэгийн уралдааныг аймгийн хэмжээнд өрнүүллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэн миний оролцоо” уралдааны шилдгүүд тодорлоо
“Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэн миний оролцоо” уралдааны шилдгүүд тодорлоо. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас “Каритас Монгол” ТББ-тай хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэн миний оролцоо” сэдэвт зохион бичлэгийн уралдааныг аймгийн хэмжээнд өрнүүллээ.

Монгол Улсын Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд Гамшгаас хамгаалах сайн дурын идэвхтнийг нэмэгдүүлэх, иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох зорилгоор зохион байгуулсан юм.

Уралдаанд нийт 146 бүтээл ирснээс гутгаар байрт иргэн Д.Золзаяа, дэд байрт иргэн Д.Лхагвадулам, тэргүүн байрт иргэн М.Түмэнжаргал нар шалгарч, шагналаа гардан авлаа гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах