Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гамшгийн эрсдэлийн сургалт явуулна

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү "Дэлхийн зөн" олон улсын байгууллагын үйл ажиллагааны захирал Дорана Жавиертэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотод хоёр жилийн турш хэрэгжүүлэх сургалтын төсөл эхлүүлж байгаа юм байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гамшгийн эрсдэлийн сургалт явуулна
Гамшгийн эрсдэлийн сургалт явуулна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү "Дэлхийн зөн" олон улсын байгууллагын үйл ажиллагааны захирал Дорана Жавиертэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотод хоёр жилийн турш хэрэгжүүлэх сургалтын төсөл эхлүүлж байгаа юм байна. Сургалтын зардал нь АНУ-ын гадаад улс орнуудын гамшигт туслах санхүүгийн байгууллагаас санхүүжигдэж байгаа аж.

Төрийн байгууллагынхны гамшгийн менежментийг сайжруулах, боловсон хүчнийг чадавхижуулах, бэхжүүлэх, олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулахад сургалтын гол зорилго оршиж буй гэдгийг Дорана Жавиер онцлов.

“Дэлхийн зөн” олон улсын байгууллага нь Монгол Улсад 1995 онд өөрийн төлөөлөгчийн газраа нээн үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Тус байгууллага анх зудын гамшгийн үеэр хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлж эхэлсэн ба түүнээс хойш үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажилласаар байгаа юм.

Хуваалцах