Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт, сургалтын гарын авлага”-ыг боловсруулж байна

Онцгой байдлын ерөнхий газар, Мерси кор Олон Улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-3”

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт, сургалтын гарын авлага”-ыг боловсруулж байна
“Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт, сургалтын гарын авлага”-ыг боловсруулж байна. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газар, Мерси кор Олон Улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-3” /LTS-3/ төсөлтэй хамтран сум, дүүргийн удирдлагуудад зориулсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт, сургалтын гарын авлага”-ын төслийг боловсруулан ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн ирэх 11 дүгээр сард багтаан гарын авлагыг боловсруулан, хэвлэж, сум, дүүргийн удирдлагуудад хүлээлгэн өгөх юм.

“Мерси Кор” ОУБ нь АНУ-ын олон Улсын Хөгжлийн агентлагийн гамшигт нэрвэгдсэн Гадаад орнуудад тусламж үзүүлэх газар (USAID/OFDA)-тай хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-3” (LTS-3)-ыг төслийг өнгөрсөн онд эхлүүлсэн бөгөөд уг төсөл нь гамшгийн эрсдэлийг бууруулах, мал аж ахуйн салбарыг дэмжих зорилгоор зургаан жил хэрэгжүүлсэн төслийн үргэлжлэл юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах