Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалтад бүртгэж байна
Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2018 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл авах хуулийн этгээдэд эрсдэлийн үнэлгээг хийхэд баримтлан ажиллах арга зүй,
Мэдээллийн алба

Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2018 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл авах хуулийн этгээдэд эрсдэлийн үнэлгээг хийхэд баримтлан ажиллах арга зүй, үнэлгээний тайланд тавигдах шаардлага, гамшгийн төрөл бүрээр эрсдэлийн үнэлгээ хийхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг, эзэмшүүлэх зорилгоор Мэргэшүүлэх сургалтыг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 02 дугаар сарын 02-ны өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнд зохион байгуулна.
Мэргэшүүлэх сургалтад элсэгчдийг 2020 оны нэгдүгээр сарын 2-13-ны өдрийг хүртэл Гамшиг судлалын хүрээлэнд бүртгэнэ.


















