Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсрууллаа

НОБГ-ын харьяа Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Дэлхийн зөн Монгол” ОУБ-тай хамтран “Гамшигт тэсвэртэй хотууд” төсөл хэрэгжиж байгаа есдүгээр хороонд гамшгийн эрсдлийн тойм судалгаа хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсрууллаа
Гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсрууллаа. Зураг: МҮОНРТ

НОБГ-ын харьяа Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Дэлхийн зөн Монгол” ОУБ-тай хамтран “Гамшигт тэсвэртэй хотууд” төсөл хэрэгжиж байгаа есдүгээр хороонд гамшгийн эрсдлийн тойм судалгаа хийлээ.

Гамшгийн эрсдлийн тойм судалгааг тус хорооны Засаг дарга, ИТХ-ын дарга, төрийн болон төрийн бус байгууллага, сургууль, цэцэрлэг, иргэдийн 30 гаруй төлөөллийг оролцуулан боловсруулсан юм.

Энэ үеэр тус хороонд тохиолддог болон тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдалд тулгуурлан эрсдлийн түвшинг тодорхойлж, гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсрууллаа гэж НОБГ-ын харьяа Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах