Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгов

Монгол Улсын Шадар сайдын 2018 оны тавдугаар сарын 3-ны 45 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгийн эрсдлийн үнэлгээний тайланг хүлээн авч дүгнэлт гаргах

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгов
Гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгов. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Шадар сайдын 2018 оны тавдугаар сарын 3-ны 45 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгийн эрсдлийн үнэлгээний тайланг хүлээн авч дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус Мэргэжлийн зөвлөл”-ийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн эрх”-ийн гэрчилгээг зургаан байгууллагад олгохоор болсон.

Тэгвэл өнөөдөр тэдгээр байгууллагуудад гурван жилийн хугацаатай “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн эрх”-ийн гэрчилгээг гардууллаа.

Тухайлбал, Б.Баяржаргал захиралтай “Эс Эс Ай Эм Эн" ХХК-д Байгаль, хүрээлэн буй орчин, үйлдвэр, үйлчилгээ чиглэлээр,

С.Хүрэлсүх захиралтай “Эрсдэл судлалын төв” ТББ-д Байгаль, хүрээлэн буй орчин, Үйлдвэр, үйлчилгээ чиглэлээр,

С.Баатарсүрэн захиралтай “Гамшиг, гал түймрээс хамгаалах монголын нийгэмлэг” ТББ-д дэд бүтэц, Үйлдвэр, үйлчилгээ чиглэлээр,

Ш.Баярхүү захиралтай “Гамшгаас хамгаалах судалгаа, шинжилгээний үндэсний төв” ТББ- д Уул уурхай, Байгаль, хүрээлэн буй орчин чиглэлээр,

Д.Бямбацогт захиралтай “Монголын галын инженер техникчдийн холбоо” ТББ-д Үйлдвэр, үйлчилгээ чиглэлээр,

Н.Мөнхбат захиралтай “Хиймэл нуур” ХХК-д Байгаль, хүрээлэн буй орчин чиглэлээр тус тус үнэлгээ хийх эрх олголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Гамшгийн эрсдлийн үнэлгээний хийх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн жагсаалтыг эндээс харна уу.

Хуваалцах