Гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгох материалыг хүлээн авч байна
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1.14 дэх хэсэгт заасны дагуу Онцгой байдлын ерөнхий газраас шаардлага хангасан хуулийн этгээдэд гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгохоор ажиллаж байна.
Мэдээллийн алба

Дээрх Гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг хүсэх хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/192 тоот тушаалаар батлагдсан загварын дагуу бүрдүүлж, холбогдох материалын хамт ОБЕГ-ын Гамшгийн эрсдлийн удирдлагын газарт 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дотор ирүүлнэ үү.
Тусгай зөвшөөрлийг Гамшгаас хамгаалах тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан тухайлсан шаардлагуудыг баримтлан олгох ба Засгийн газрын 67 дугаар тогтоолоор батлагдсан Эрсдэлийн үнэлгээ хийх журмын 7.1 –д заасан мэргэшлийн төрлийг харгалзана.
Нэмэлт мэдээлэл авах утас: 263579, 263585, 263547
Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/192 тоот тушаал
Гамшгаас хамгаалах тухай хууль