Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гамшгийн үед үүрэг гүйцэтгэх чадамжийг нэмэгдүүллээ

Онцгой байдлын ерөнхий газраас Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Бугат, Сагсай, Улаанхус, Буянт сум, Цагааннуур тосгонд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж, үр дүнг танилцууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гамшгийн үед үүрэг гүйцэтгэх чадамжийг нэмэгдүүллээ
Гамшгийн үед үүрэг гүйцэтгэх чадамжийг нэмэгдүүллээ. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газраас Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Бугат, Сагсай, Улаанхус, Буянт сум, Цагааннуур тосгонд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж, үр дүнг танилцууллаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн мэргэжлийн ангийн дүрэм, гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах заавар болон дайчилгаа зохион байгуулах талаар мэдээлэл өгч, сумын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, өөрийгөө болон бусдыг авран, хамгаалах дадлага сургуулийг газар дээр нь зохион байгуулж, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх чадамжийг нэмэгдүүлсэн юм.

Хурлаар үзлэгийн явцад илэрсэн давуу болон дутагдалтай талуудыг дүгнэж, цаашид сайжруулах арга хэмжээний талаар үүрэг чиглэл өглөө.

Энэ хүрээнд аймгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах, байгууллагын чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагааг төлөвлөн, хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах