Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгов

Нийслэлийн Онцгой байдлын газрын Төрийн ордон болон тусгай объектуудын гамшгаас хамгаалах тасгаас Төр, Засгийн үйлчилгээг эрхлэх газрын ажилтан, албан хаагчдад гал түймэр,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгов
Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгов. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Онцгой байдлын газрын Төрийн ордон болон тусгай объектуудын гамшгаас хамгаалах тасгаас Төр, Засгийн үйлчилгээг эрхлэх газрын ажилтан, албан хаагчдад гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалтыг Төрийн ордны их танхимд зохион байгууллаа.

Сургалтаар гал түймэр болон газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үед болон гамшгийн дараа авах арга хэмжээ, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх зэрэг сэдвийн хүрээнд алба хаагчдад мэдлэг олгосон юм.

Сургалтад Төр, Засгийн үйлчилгээг эрхлэх газрын нийт 127 ажилтан, албан хаагч хамрагдлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах