Гамшиг ослын үед хүнсний салбарт хяналт тавина
Гамшиг ослын үед хүнсний чанар, аюулгүй байдал, эрүүл ахуй, халдвар хамгаалалтад хэрхэн хяналт тавих олон улсын туршлагыг энэ салбарын улсын байцаагчид судалж байна.
Мэдээллийн алба

Гамшиг ослын үед хүнсний чанар, аюулгүй байдал, эрүүл ахуй, халдвар хамгаалалтад хэрхэн хяналт тавих олон улсын туршлагыг салбарын улсын байцаагчид судалж байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас санаачлан онцгой байдлын газартай хамтран энэ удаагийн сургалтыг явуулж байгаа юм.
Гамшгийн үед хүнсний аюулгүй байдалд хэрхэн хяналт тавих мэдлэгийг энэ салбарын улсын байцаагчдад олгож байгаараа онцлогтойг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Тамгын газрын дарга C.Батмөнх хэллээ.


















