Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гамшигт үзэгдлийн улмаас 2600 гаруй мал, 215 төл хорогджээ

Гал түймрийн улмаас учирч байгаа хохирлын хэмжээг хараахан тогтоогоогүй, эцэслэн магадлахад хүндрэл учирч байгааг голомт дээр ажиллаж байгаа мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Бид ой, хээрийн түймэртэй холбоотой бусад мэдээллийг "Тусгал" мэдээллийн хөтөлбөрөөр дуулгах болно.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гамшигт үзэгдлийн улмаас 2600 гаруй мал, 215 төл хорогджээ
Гамшигт үзэгдлийн улмаас 2600 гаруй мал, 215 төл хорогджээ. Зураг: МҮОНРТ

Гамшигт үзэгдлийн улмаас 2600 гаруй мал, 215 төл хорогдсон мэдээллийг Хүнс хөдөө аж ахуйн яамнаас өгч байна. Энэ талаар мэдээллийг өгөхөөр студид манай сурвалжлагч Д.Баяржаргал ажиллаж байна.

-Одоогийн байдлаар ой, хээрийн түймэрт өртсөн малын тоо хэд байна вэ?
-Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас авсан мэдээллээр дөрөвдүгээр сар гарсаар Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт гарсан ой, хээрийн түймрийн улмаас 40-иод айл гэр оронгүй болсон байна. Гурав хоногийн өмнө 20 айлын гэр шатлаа гэж байсан бол ийнхүү хоёр дахин нэмэгдсэн байна. Үүнээс гадна 40 гаруй өвөлжөө, хаваржаа, 2600 мал, 200 гаруй төл, 10-аад бүл зөгий галд өртөж үгүй болсон байна. Гамшгийн улмаас малгүй болсон иргэдэд төрөөс нөхөн олговор олгодог. Харин гал түймрийн улмаас малгүй болсон малчин, малтай иргэдэд төрөөс нөхөн төлбөр олгох уу гэдэг асуултыг ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Г.Наранчулуунаас тодрууллаа. Түүний мэдээллийг сонсъё.

-Малчдад нөхөн олговор олгох тухай зөвхөн шүлхий өвчний улмаас устгасан бол төрөөс нөхөн төлбөр олгоно гэсэн хуулийн заалт байгааг мэргэжилтэн онцолж байна. Галын аюулаас малгүй болж хохирсон малчдын асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хурал дээр танилцуулах юм байна.

Хуваалцах