Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гандангийн дэнжийг соёл жуулчлалын төв болгоно

Ажлын хэсэг нь Гандангийн дэнжийн тодорхой хэсгийг гар урлалын төв, шашны аялал жуулчлалын дагалдах үйлчилгээ, эртний эдлэлийн дэлгүүр, бэлэг дурсгалын төв, гэр буудлууд бүхий соёлын аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх санал боловсруулах юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гандангийн дэнжийг соёл жуулчлалын төв болгоно
Гандангийн дэнжийг соёл жуулчлалын төв болгоно. Зураг: МҮОНРТ

Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Гандан орчмын дахин төлөвлөлтийг нийслэлд аялал жуулчлал хөгжүүлэх бодлогын зорилттой уялдуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. Тус ажлын хэсгийн даргаар Ц.Энхцэнгэл ажиллах бөгөөд нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Соёл, урлагийн газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар зэрэг холбогдох албаныхан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оржээ. Ажлын хэсэг нь Гандангийн дэнжийн тодорхой хэсгийг гар урлалын төв, шашны аялал жуулчлалын дагалдах үйлчилгээ, эртний эдлэлийн дэлгүүр, бэлэг дурсгалын төв, гэр буудлууд бүхий соёлын аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх санал боловсруулах юм. Боловсруулсан саналаа ирэх сарын 28-ны дотор нийслэлийн удирдлагуудад танилцуулахыг ажлын хэсэгт үүрэг болгожээ.

Хуваалцах