Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гандангийн дэнжийг өөрчлөх бүтээн байгуулалт удахгүй эхэлнэ

“Гудамж” төслийн “Гэр хороолол” дэд төслийн хүрээнд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Гандантэгчинлэн хийд орчмын гэр хороололд дахин төлөвлөлт хийж, инженерийн дэд бүтцийг цогц байдлаар шийдвэрлэхээр болсон. Төслийн үр дүнд иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрх хангагдаж,

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гандангийн дэнжийг өөрчлөх бүтээн байгуулалт удахгүй эхэлнэ
Гандангийн дэнжийг өөрчлөх бүтээн байгуулалт удахгүй эхэлнэ. Зураг: МҮОНРТ

“Гудамж” төслийн “Гэр хороолол” дэд төслийн хүрээнд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Гандантэгчинлэн хийд орчмын гэр хороололд дахин төлөвлөлт хийж, инженерийн дэд бүтцийг цогц байдлаар шийдвэрлэхээр болсон. Төслийн үр дүнд иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрх хангагдаж, бизнесийн шинэ орчин, ажлын байр, нийгмийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэх олон талын ач холбогдолтой юм.

Одоогийн байдлаар уг төслийн нийгэм, эдийн засгийн суурь судалгаа, төлөвлөлт, зураг төслийн ажлууд бэлэн болж, бүтээн байгуулалтын ажил удахгүй эхлэх гэж байна. Өчигдөр төслийн багийнхан ажил эхлэх гудамжуудаар явж, шилжүүлж өөрчлөх шаардлагатай инженерийн байгууламж, одоогиийн нөхцөл байдалтай танилцлаа.

Түлхүүр үг:Гандангийн дэнжийг өөрчлөх бүтээн байгуулалт удахгүй эхэлнэ
Хуваалцах