Гандангийн өргөлийн хайрцагнаас мөнгө хулгайлжээ
Дашрамд дурдахад, сүм хийдийн өргөлийн хайрцаг, уул овооны тахилганы мөнгө хулгайлвал үйлийн үр эдлэж, өвчин зовлонд баригдаж, үхэл хагацалтай ч хүртэл золгож болох тухай бурханы сургаалд энгийн тодорхой өгүүлсэн байдаг аж.
Мэдээллийн алба

Гандантэгчинлэн хийдийн өргөлийн хайрцагнаас мөнгө хулгайлах гэсэн хэрэг өчигдөр гарсан талаар Цагдаагийн Ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, иргэний өгсөн мэдээллийн дагуу Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Гандантэгчинлэн хийдийн Жанрайсиг дацан дотор хоёр хүн байна гэсэн мэдээллийг шалгахад Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны 21 настай Б бусадтай бүлэглэн хаах цагаар нь дотор нь үлдэж өргөлийн хайрцагнаас 61 мянган төгрөг хулгайлсан нь тогтоогджээ.