Гандийн гудамжнаас “Хурд” хороолол хүртэлх 500 м авто замыг хаана
Засварын ажил хийх тул иргэдийг “Нийслэл хүрээ” өргөн чөлөөний авто зам буюу "Хурд" хорооллын урд замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Мэдээллийн алба

Өнөөдрөөс эхлэн Хан-Уул дүүргийн 15-р хорооны Гандийн гудамжнаас “Хурд” хороолол орох 500 м авто замыг хаана. Засварын ажил хийх тул иргэдийг “Нийслэл хүрээ” өргөн чөлөөний авто зам буюу "Хурд" хорооллын урд замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Тус ажлын хүрээнд борооны ус зайлуулах шугам сүлжээ, авто зам, явган замын шинэчлэлт, гэрэлтүүлгийн ажлууд хийнэ. Засварын ажил энэ сарын 23-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна. Мөн 218-р цэцэрлэг, 130-р бага сургуульд хүүхдээ хүргэж өгөхдөө явган зорчихыг Нийслэлийн авто замын хөгжлийн газраас зөвлөлөө.


















