Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Ганга мөрний уянга” уралдаанд Өвөрхангай аймгийн хүүхдүүд амжилттай оролцлоо

“Ганга мөрний уянга” Энэтхэг бүжгийн улсын уралдаант наадам энэ сарын 15-ны өдөр Монголын хүүхдийн ордонд боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ганга мөрний уянга” уралдаанд Өвөрхангай аймгийн хүүхдүүд амжилттай оролцлоо
“Ганга мөрний уянга” уралдаанд Өвөрхангай аймгийн хүүхдүүд амжилттай оролцлоо. Зураг: МҮОНРТ

Монголын өсвөр насны хүүхэд багачуудад Бүгд Найрамдах Энэтхэг улсын ардын болон үндэсний бүжгийн урлагийг сурталчлан таниулах, өсвөрийн бүжигчдийн бүжиглэх ур чадварыг сайжруулах, тэдний авьяасыг нээн хөгжүүлэх зорилготой “Ганга мөрний уянга” Энэтхэг бүжгийн улсын уралдаант наадам энэ сарын 15-ны өдөр Монголын хүүхдийн ордонд боллоо.

Наадмыг Монголын хүүхдийн ордон, Монгол дахь Энэтхэгийн соёлын төв, БНЭУ-ын Элчин сайдын яам хамтран 19 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд нээлтийн ажиллагаанд БНЭУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд эрхэмсэг ноён Шри Сомнат Гош, Монголын Хүүхдийн ордны захирал хатагтай П.Анхтуяа, БНЭУ-ын Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Рави Шанкер Гоел, Монгол дахь Энэтхэгийн Соёлын Төвийн захирал Л.Саянаа нар хүрэлцэн ирж оролцлоо.

Улсын уралдааны ерөнхий шүүгчээр БНЭУ-ын калакшетрафондейшн дээд сургуулийн төгсөгч Энэтхэг ардын Параднадяам бүжигчин Лхагвасүрэнгийн Энхзул, Хөгжим бүжгийн коллежийн бүжгийн багш МУСТА Саранцэцэгийн Цэцгээ, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчин, бүжиг дэглээч МУСТА Даваадоржийн Энхбаатар нар шүүн явууллаа.

Наадамд Архангай, Сэлэнгэ, Өвөрхангай, Завхан, Дархан-Уул, Булган, Говьсүмбэр болон Улаанбаатар хотын Багануур дүүрэг, Налайх дүүрэг, Оюуны оньс, Хан-Уул дүүргийн 26, 106 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн 24, 37-р сургуулийн нийт 200 гаруй авьяаслаг өсвөрийн бүжигчид ур чадвар, авьяас билгээ дайчлан оролцсоноос гоцлол бүжгийн төрлийн бага насны ангилалд Тэргүүн байрын шагналыг Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагч Б.Энэрэл, хамтлаг бүжгийн төрлийн дунд насны ангилалд Тэргүүн байрын шагналыг Арвайхээр сумын “Болор-3” хамтлаг, дэд байрыг Хархорин сумын “Сондор-2” хамтлаг, ахлах насны ангилалд дэд байрыг Хархорин сумын дунд сургуулийн “Сондор-1” хамтлаг тус тус эзэлсэн амжилттай байна.

Мөн наадамд шавь нараа бэлтгэн амжилттай оролцсон “Болор” хамтлагийн бүжгийн багш Г.Энхсайхан шилдэг багшаар тодорчээ.

Хуваалцах