"Ганга нуураа сэргээцгээе" хандивын аян зарлажээ
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Байгалийн цогцолборт газрын нутаг дэвсгэрт байрлалтай “Ганга нуур”-ын талбайн хэмжээ 2007 оноос эхлэн багасч улмаар 2016 оны наймдугаар сарын 10-наас эрс татарч, одоогийн байдлаар бүрэн ширгэсэн байдалтай байна.
Мэдээллийн алба
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Байгалийн цогцолборт газрын нутаг дэвсгэрт байрлалтай “Ганга нуур”-ын талбайн хэмжээ 2007 оноос эхлэн багасч улмаар 2016 оны наймдугаар сарын 10-наас эрс татарч, одоогийн байдлаар бүрэн ширгэсэн байдалтай байна. Иймээс энэхүү байгалийн цогцолборт газрыг дахин сэргээхэд зориулсан “Ганга нуураа сэргээцгээе” аяныг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар, “Ганга нуур хамгаалах холбоо” ТББ хамтран гаргажээ.
Эрдэмтэд судалгаагаар Ганга нуур байгаль цаг уурын болон хүний хүчин зүйлсийн нөлөөгөөр ширгэсэн гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд цаашид энэхүү нуурыг сэргээхэд шинжлэх ухааны үндэслэлтэй олон санал санаачилга дэвшүүлж ажиллах ёстой аж.
Үүний нэн тэргүүний ажил бол Ганга нуурыг тэжээж байгаа Оргихын булаг, Баянбулгийг хүн, малын хөлнөөс яаралтай хамгаалахад шаардагдах санхүүгийн зардлыг шийдвэрлэх юм. Тиймээс Монголын нийт ард иргэд, байгууллага, аж ахуйн нэгж, төрийн болон Төрийн бус байгууллага, гадаадын иргэн, байгууллагыг уриалан энэхүү хандивын аянд нэгдэхийг уриалжээ.


















