Ганга нууранд 600 гаруй хун чуулж байна
Харин салбарын яам болон холбогдох албаныхан шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд ийнхүү нуурын ус эргэн сэргээд байна.
Мэдээллийн алба

Өнгөрөгч зун Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Дарьганга сумын нутаг, Ганга нуурын ус ширгэсэн талаарх мэдээлэл олны анхаарлыг татсан. Харин өнөөдрийн байдлаар Ганга нуурын ус сэргэж эхэлсэн бөгөөд нууранд 16 төрлийн шувуудаас гадна 690 хун чуулж байгаа ажээ.
Нуурын эргэн тойронд өнгөрсөн долоодугаар сард хур тунадас багатай, хөрсөн дээр 29 хоног 40-60 градусын халалттай, ууршилт ихтэй байсан нь Ганга нуурын ус татрахад мэргэжилтнүүд үзэж байсан юм. Харин салбарын яам болон холбогдох албаныхан шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд ийнхүү нуурын ус эргэн сэргээд байна.
Нэмж мэдээлэхэд, Ганга нуур 1986, 2011 онд байгалийн хүчин зүйлийн нөлөөллөөс болж ус татарч байсан удаатай.



















