Ганга нуурыг 3 жил малын хөлөөс чөлөөлнө
Сүхбаатар аймгийн нутагт орших Ганга нуур байгаль цаг уур, гадны нөлөөллөөс болоод сүүлийн жилүүдэд нуурын ус татарч ширгэх аюулд ороод буйтай холбогдуулан өнөөдөр аймгийн Засаг дарга зургаан зүйл бүхий захирамж гаргажээ.
Мэдээллийн алба

Тус захирамжийн 1а-д “Дарьганга сумын нийт иргэд түүний дотор Ганга нуурын орчимд байнга нутаглаж, малаа тус нуураас усладаг айл өрх нэг бүрт Ганга нуурын хамгаалалтын ач тус, усны татрагын шалтгаан түүнийг сэргээх арга замд ард иргэдийн оролцооны талаар ухуулан танилцуулж, ойлголцолд хүрсний үндсэн дээр Ганга нуурыг гурван жилийн хугацаатай малын хөлөөс чөлөөлөх арга хэмжээ авах” талаар дурдсан байна.
Захирамжийн дэлгэрэнгүйг зургаас харна уу.