Ганга нуурыг хамгаалах асуудлаар санал солилцлоо
Ганга нуурыг хамгаалах, нөхөн сэргээх асуудлаар БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Нямдаваа “Ганга нуурыг хамгаалах сан” ТББ-ын тэргүүн Г.Мэнд-Ооёо, Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Хурц, Ж.Гомбожав, С.Чулуунхуяг нартай уулзсан байна.
Мэдээллийн алба

Уулзалтаар нуурын өнөөгийн байдал, цаашид сэргээх, ашиглалт хамгаалалтыг дорвитой сайжруулах арга хэмжээний талаар ярилцаж, санал солилцжээ. Монгол орны зүүн бус нутагт долоо, наймдугаар сард агаарын температур олон жилийн дундажаас 1-10 хүртэл хэмээр өсч хэт халсны улмаас олон нуур тойром, гол горхины усны түвшин багасч, зарим нь ширгэсэн. Эдгээрийн нэг нь Ганга нуур юм.
Энэ удаагийн уулзалтаар орон нутагт нуур, усаа хамгаалах талаар гарч буй ард иргэдийн үүсгэл санаачилга, эрдэмтэд судлаачдын санал, үндэслэлийг сонсох практикийн бага хурал зохион байгуулах тухай хэлэлцэв. Мөн ТББ-ын үйл ажиллагааг төр, захиргааны үйл ажиллагаатай хослуулан, шинжлэх ухааны үндэслэлтэй зөв шийдвэр гарган үр өгөөжтэй бодит ажил болгох талаар хамтран ажиллах ажлын хэсгийг байгуулах, ажлын нэгдсэн төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхээр тохирчээ.