Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Ганга нуурын чуулган" аялал жуулчлалын өдрүүдийг зохион байгуулна

Байгалийн үзэмж төгс бүрдсэн Дарьганга нутагт "Ганга нуурын чуулган" аялал жуулчлалын өдрүүд ирэх сарын 22-23-нд болох гэнэ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Ганга нуурын чуулган" аялал жуулчлалын өдрүүдийг зохион байгуулна
"Ганга нуурын чуулган" аялал жуулчлалын өдрүүдийг зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

Байгалийн үзэмж төгс бүрдсэн Дарьганга нутагт "Ганга нуурын чуулган" аялал жуулчлалын өдрүүд ирэх сарын 22-23-нд болох гэнэ.

Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлалын газар, “Нью жуулчин” компани болон тус аймгийн урд талын зургаан сум хамтран зохион байгуулах юм.

Аялал жуулчлалын өдрөөр наран тахилга, өдөр шөнө тэнцэх өглөөний наранд 33 морин хуурчдын дуу хуурын өргөл барих, Ганга нуурыг аргадах ая эгшгийн ёслол, Дарьгангын өв соёл, мөнгөн урлалын үзэсгэлэн, Дарьганга адууны соёл, хурдан удмын адууны дуудлага худалдаа, Ганга нуурыг хамгаалах ойн зурвас байгуулах зэрэг олон арга хэмжээг явуулахаар төлөвлөжээ.

Хуваалцах