"Ганга нуурын чуулган" есдүгээр сард болно
"Ганга нуурын чуулган" түүх соёл, байгаль экологийн төсөл, аялал жуулчлалын өдрүүд ирэх есдүгээр сарын 05-06-нд Сүхбаатар аймагт зохион байгуулагдана.
Мэдээллийн алба

"Ганга нуурын чуулган" түүх соёл, байгаль экологийн төсөл, аялал жуулчлалын өдрүүд ирэх есдүгээр сарын 05-06-нд Сүхбаатар аймагт зохион байгуулагдана. Төслийг аймгийн ЗДТГ, "Нью жуулчин турс" ХХК, Соёл, яруу найргийн академи хамтран хэрэгжүүлдэг бөгөөд энэхүү төслийн нээлтийн хүрээнд Дарьганга хошууны зургаан сумын ардын авьяастнуудын тоглолт, "Дарьгангын түүх соёл" эрдэм шинжилгээний танилцуулга зэрэг үйл ажиллагаа болох аж. Түүнчлэн энэ үеэр Торой бандийн хөшөөт цогцолборын бүтээн байгуулалтын нээлтийг хийхээр төлөвлөж байгаа гэнэ.



















