Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ганга нуурын орчимд мод тарьж байна

Сүхбаатар аймгийн Даргьганга сум, Ганга нуурын орчим 30 га газарт мод тарих ажил үргэлжилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ганга нуурын орчимд мод тарьж байна
Ганга нуурын орчимд мод тарьж байна. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар аймгийн Даргьганга сум, Ганга нуурын орчим 30 га газарт мод тарих ажил үргэлжилж байна.

Татам хэсгийг ойжуулснаар голын татам орчмын экосистем сэргэж ан амьтад цуглах, бичил уур амьсгал бүрдэж хүн амьтан амьдрах таатай орчин бүрдэх, өнгөн хөрсний элэгдэл багасах, хөрсний чанар сайжрах, усны чанар, нөөцөд сайн нөлөө үзүүлж эргэн сэргэх боломж бүрдэнэ.

Уур Амьсгалын Ногоон Сангийн санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй АДАПТ төслөөс усны урсац бүрдэх эх болон гол, мөрний сав газрын унаган төрх, экосистемийг хамгаалах зорилгоор татмын ойжуулалтын ажлыг зорилтот 4 аймагт гүйцэтгэж байна гэж БОАЖЯ-наас мэдээллээ.

Хуваалцах